0

Али Хаменеигийн нас барсны дараа Ираны шинэ Дээд удирдагч болсон Можтаба Хаменеи ижил хүйстэн гэсэн хардлага тархаж байгаа тул улс төрийн үр дагавар нэмэгдэж байна. АНУ-ын тагнуулын байгууллагууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Можтаба Хаменеи ижил хүйстэн байх магадлал өндөр байгаа талаар мэдээлэл өгсөн гэж мэдээлж байна. Түүний аав, талийгаач Дээд удирдагч асан Али Хаменеи амьд сэрүүн байхдаа энэ асуудлыг мэдэж байсан бөгөөд хүүгийнхээ залгамжлагч болоход санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэсэн нотлох баримтууд гарч ирсэн байна.
Нью-Йорк Пост болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, тагнуулын олон албан тушаалтан болон Цагаан ордны эх сурвалжууд Ерөнхийлөгч Трамп гайхшралаа нууж чадалгүй Ираны талаарх товч мэдээлэл өгөх үеэрээ инээж байсан гэж мэдэгджээ.
Асуудалтай нь Можтаба бага ангийн багшаар нь ажиллаж байсан хүнтэй удаан хугацааны дотно харилцаатай байсан бололтой. Өөр нэг эх сурвалж хамтрагчыг нь Хаменеигийн гэр бүлд ажиллаж байсан хуучин ажилтан гэж тодорхойлжээ.
АНУ-ын тагнуулын байгууллага энэхүү тагнуулын мэдээлэл нь шинэ удирдагчийг гутаан доромжлох зорилготой худал мэдээлэл биш, харин бодит үндэслэлээр баталгаажсан хүчин төгөлдөр мэдээлэл гэж үзэж байгаа аж.
Тодруулбал, 2-р сарын 28-нд аавыг нь хөнөөсөн агаарын цохилтын үеэр шархадсан гэгддэг Можтаба эмчилгээний үеэр өөрийг нь асарч байсан эрэгтэй эмнэлгийн ажилтнуудад түрэмгий бэлгийн дохио зангаа гаргасан гэсэн мэдүүлэг гарч ирсэн. Тухайн үед хүчтэй эмийн нөлөөн дор байхдаа тэрбээр ийм зан авир гаргасан байх магадлалтай гэж эрх баригчид үзэж байна.
АНУ-ын тагнуулын байгууллагууд гэрэл зургийн нотлох баримт олгоогүй ч гэсэн тагнуулын мэдээлэл нь маш найдвартай эх сурвалж, учир нь үүнийг засгийн газрын хамгийн хамгаалагдсан гол эх сурвалжаас авсан гэж онцолжээ. Мөн "Энэ мэдээллийг засгийн газрын хамгийн өндөр түвшинд мэдээлсэн нь эрх баригчид тагнуулын мэдээлэлд итгэж байгаагийн нотолгоо юм" гэжээ.
2024 оны 5-р сард нисдэг тэрэгний ослоор нас барсан Ерөнхийлөгч асан Эбрахим Райсиг Али Хаменеи дэмжиж, залгамжлагчийн хүчтэй өрсөлдөгч гэж үзсэн шалтгаануудын нэг нь Можтабагийн хувийн амьдралтай холбоотой асуудлууд байсан гэж шинжээчид үзэж байна.
Түүнчлэн, Можтабагийн хувийн амьдралын талаарх хачирхалтай мэдээллийг өмнө нь WikiLeaks сайтад нийтлэгдэж байсан ба Можтаба бэлгийн сулралын эмчилгээнд Английн Лондон хотын эмнэлэгт хэд хэдэн удаа очиж, 30 орчим насандаа гэр бүлийнхээ дарамт шахалтаар гэрлэж, дөрвөн удаагийн эмчилгээний дараа хүүхэдтэй болсон гэж дурдсан байна.
Иран бол ижил хүйстнүүдийг хатуу хориглож, цаазын ялыг оноодог хатуу ширүүн улс юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.