0

Баянгол дүүргийн 10-р хороонд байрлах Хөх сувд хотхоны 503-р байранд гал гарсан байна.
Тодруулбал, энэ сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчимд гал гарч эхэлсэн бөгөөд барилгын 17 давхраас 2 давхар хүртэл тархжээ.
Урьдчилсан байдлаар галын шалтгааныг байрны цахилгааны монтажтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд барилгын компанийн зүгээс өнөөдөр 15:00 цагаас албан ёсны мэдээлэл хийх юм.
Галын албан ёсны дүгнэлт одоогоор гараагүй байгаа бөгөөд галын шалтгаан, нөхцөл байдлын эцсийн дүгнэлт ойрын 5 хоногийн дараа гарах хүлээлттэй байна.
126 айлын оршин суугчид байрлах газаргүй ах дүү хамаатан садан, найз нөхдийндөө байрлаж байна. Боломжгүй иргэд байрныхаа гадаа машиндаа хонож байгаа талаар оршин суугчид нь хэлж байна.
Энэ хугацаанд оршин суугчдын аюулгүй байдал, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор дүүргийн орлогч дарга М.Мөнхбаатараар ахлуулсан шуурхай штаб ажиллаж байгаа аж. Холбогдох байгууллагууд хамтран нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх, засвар сэргээн босголтын ажлыг богино хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байна.
Албаныхан иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.