0

Энэ сарын 16-18-ны хооронд Солонгосын Пусан хотод “Монголын кино өдрүүд 2026” арга хэмжээг зохион байгуулхаар болжээ.
Уг наадмын үеэр сүүлийн үеийн дөрвөн Монгол киног үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд найруулагч, жүжигчид үзэгчидийн асуултанд хариулах уулзалт зохион байгуулах аж.
Үзэгчдийн хүртээл болох киноны жагсаалтад Монголын онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуй амьдрал, гэр бүлийн түүхийг олон янзын өнцгөөс харуулсан кинонууд багтсан байна.
Говь нутгийн байгаль экологийн хамгааллын тухай өгүүлсэн “Их Говийн хамгаалагчид” баримтат кино, эцгийн хайрыг өгүүлэх “Аав”, гэр бүлийн зөрчил, эхийн хайрыг дүрсэлсэн “Хадам ээж”, Солонгос-Монголын хамтарсан бүтээл болох “Өмнөдийг зорих зам” зэрэг нийт дөрвөн киног үзүүлэх ажээ.
Энэхүү наадмыг Пусаны кино төв, Пусан дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар, Ханнарае соёлын сан хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бүх үзвэр болон нээлтийн ёслол үнэ төлбөргүй зохион байгуулна.
Нээлтийн ёслол энэ сарын 16-ны өдрийн 19:30 цагт Пусан кино төвийн Медиум театрт болох бөгөөд энэ сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн онлайнаар тасалбар захиалж болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.