dobu.mndobu

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэлээ

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэлээ

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут танилцаж, уран бүтээлчид, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд салбарын шинэчлэл, Зэвсэгт хүчний хөгжил, алба хаагчдын нийгмийн хамгааллын чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулсан байна.

Тэрбээр түүхт чуулгын материаллаг баазыг бэхжүүлэх, уран бүтээлчдийн ажиллах орчныг сайжруулах хүрээнд тайзны шинэ техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, уран бүтээл туурвихад зориулан 86.8 сая төгрөг, нийтдээ 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ.

Мөн орон нутаг болон алслагдсан анги, салбаруудад соёл, урлагийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай бага оврын автобусыг шийдвэрлэх, чуулгын дотоод засварын төсвийг шийдэхээ илэрхийлсэн байна.

Уулзалтын төгсгөлд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэг алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлж, мөн залуу гэр бүлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт зориулсан 20 сая төгрөгийн батламжийг гардуулжээ.

Энэхүү шийдвэр нь чуулгын материаллаг баазыг шинэчлэхээс гадна уран бүтээлчдийн нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн бодит дэмжлэг болж байгааг онцолж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.