dobu.mndobu

"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ

"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилгоор "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгийг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

"UB food festival"-аар Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний нэрийн хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчлэх аж.

Энэ талаар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин  “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын Ресторан зоогийн газрын холбоо, Монголын Тогооч нарын холбоотой хамтран "UB food festival" арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээг жуулчны улирлыг угтан зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Оросын Холбооны Улсаас зочин тогооч нар хүрэлцэн ирж Казакстан, Кавказ, Словени болон Орос үндэсний хоолоор иргэд, жуулчдад үйлчилнэ. Өнгөрсөн жилийн фестивальтай харьцуулахад хүрээгээ тэлж, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 байгууллага 18 үндэстний нэрийн хоолоор иргэдэд үйлчилж байна.

Аливаа үндэстний хоолны соёл нь тухайн орныхоо байгаль, цаг уур, газрын байршил, эрхлэх аж ахуйтай нарийн зохицсон байдаг. Монголчууд бидний хувьд ч эртнээс уламжлагдаж ирсэн хоол хүнс, цагаан идээ нь нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчдийн соёлын нэг илрэл болдог. Иймд уламжлалт хоол, хүнсээ сурталчилж, бусад олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад энэхүү фестивалиар дамжуулан таниулахыг зорьж байна. "UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ. Үүний дараа Циркийн өдрүүд эхэлнэ” гэв.

"UB food festival"-д хүрэлцэн ирснээр шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, амьд хөгжмийн болон урлагийн тоглолтыг сонирхох боломжтой аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.