0

Сингапурт жүржийн шүүсийн автомат машинтай холбоотой дуулиант хэрэг гарч, Францын өсвөр насны хүүхэд яллагдагчаар татагджээ.
Тодруулбал, 18 настай Дидье Гаспард Оуэн Максимилиен нь iJooz компанийн автомат машинаас соруул авч долоогоод буцаан диспенсерт хийсэн үйлдлээ бичлэг болгон Instagram-даа нийтэлсэн байна. Уг бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн зэвүүцлийг төрүүлжээ.
.png)
Хэрэг гарсны дараа iJooz компани тухайн автомат машинд байсан 500 соруулыг сольж, ариун цэврийн нэмэлт шалгалт хийсэн тухай мэдэгдсэн байна. Мөн уг асуудлаар цагдаад албан ёсны гомдол гаргажээ.
Энэхүү үйлдэл нь “олон нийтийн тав тух алдагдуулах” болон “зохисгүй үйлдэл гаргасан” зэрэг үндэслэлээр шалгагдаж байгаа бөгөөд хэрэв буруутай нь тогтоогдвол хоёр жил хүртэлх хорих ял болон мөнгөн торгууль хүлээх боломжтой аж.
Уг хэрэг энэ оны 3-р сарын 12-нд худалдааны төвд болсон гэж үзэж байгаа бөгөөд сэжигтэн бичлэгээ “хот аюулгүй биш” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь шүүмжлэл дагуулсан байна.
Тэрбээр одоогоор Сингапур дахь бизнесийн сургуулийн оюутан бөгөөд сургуулийн зүгээс дотоод шалгалт эхлүүлсэн байна. Харин түүний хэргийг энэ сарын 22-нд шүүхээр дахин хэлэлцэхээр товлоод байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.