0

Газын зурвасын Газад хотод дайны үеэр өмнө нь агаарын цохилтод өртөж, эвдэрсэн долоон давхар орон сууцны барилга лхагва гарагт нурж, 12 палестин хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн тав нь хүүхэд байсан бол 14 хүн гэмтсэн байна.
Барилгын нурангид 100 орчим хүн дарагдсан байж болзошгүй бөгөөд аврагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тус барилгад дор хаяж 10 гэр бүл амьдарч байсан бөгөөд нурангин дороос хүмүүсийн дуу сонсогдож байгаа талаар Газын хотын Иргэний хамгаалалтын албаны дарга Раед Аль-Дахшан мэдээлжээ.
Аврах ажиллагаанд Газын Иргэний хамгаалалтын албаныхан, НҮБ-ын зарим байгууллагын ажилтнууд болон Египетийн тусламжийн байгууллагынхан оролцож байна. Гэвч шаардлагатай хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн хомсдолоос шалтгаалан зарим аврагч нурангийг гараараа ухаж байгаа аж.
Reuters-ийн мэдээлснээр, Газын зурваст дайны үеэр эвдэрсэн ойролцоогоор 2,000 барилга одоо ч палестин гэр бүлүүдийн оршин суух байр хэвээр байна. Энэ нь эвдэрсэн барилгуудад амьдарч буй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна.
Эх сурвалж: Reuters


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.