dobu.mndobu

Т.Даваадалай 6.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ

Т.Даваадалай 6.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Туулын хурдны замын нэрээр 6.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.

Тодруулбал, энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнххуяг "Туулын хурдны зам, 1-р тойрог зам, 2-р тойрог зам зэрэг төслүүдийг сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх гомдол мэдээлэлд шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай дээрх төслүүдийг сонгон шалгаруулахдаа өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-гийн үүсгэн байгуулсан болон үеэл дүүгийнх нь үүсгэн байгуулсан ААН-д 5.6 тэрбум төгрөг, мөн А-гийн найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д 709 сая төгрөг, А-гийн 50 хувь эзэмшдэг ААН-д 47.9 сая төгрөг гээд нийт 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, мөнгийг угаасан байж болзошгүй нөхцөл илэрсэн" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.