0

44 настай дуучин бүсгүй баривчлагдсаны дараа сайн дураараа нөхөн сэргээх эмчилгээний төвд очсон бөгөөд түүний төлөөлөгчид уг үйлдлийг “зөвтгөх аргагүй алдаа” хэмээн тодорхойлсон байна.
Түүний шүүх хурал ирэх даваа гарагт товлогдсон ч уг хэрэг нь хөнгөн зөрчилд тооцогдож байгаа тул Britney Spears биечлэн оролцох шаардлагагүй аж. Прокурорын байгууллагаас “шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эсэх нь түүний болон өмгөөлөгчийнх нь шийдвэр” гэж мэдэгджээ.
Мөн прокуроруудын мэдээлснээр, Бритни Спирс автомашин жолоодож явахдаа хүний биед гэмтэл учруулаагүй бөгөөд ийм төрлийн зөрчилд ихэвчлэн хорих ял оноодоггүй бөгөөд нэг жилийн тэнсэн харгалзах ял, мөнгөн торгууль ногдуулах практик үйлчилдэг гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.