0

Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан хэрэг 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал "автобусны буудал дээр хүмүүстэй маргалдахад, манай найзын толгой руу хутгалаад, машинтай зугтчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Тухайн иргэн нь Toyota Prius 30 маркийн автомашинтай хохирогчийг зам дээр шахаж зогсоогоод маргалдан улмаар толгойн тус газар нь хутгаар зүсэж гэмтээгээд зугтсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус этгээдийг цагдаагийн алба хаагч нар шуурхай олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.