dobu.mndobu

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

Rush Hour 4 буюу “Оргил цаг” цувралын дөрөвдүгээр ангийн зураг авалт ирэх есдүгээр сар хүртэл хойшилсон болсон талаар мэдээллээ. Шалтгаан нь гол дүрийн жүжигчдийн цалингийн тохиролцоотой холбоотой байна.

Киноны продюсерууд гол дүрд тоглох Jackie Chan болон Chris Tucker нарт тус бүр 8 сая ам.долларын хөлс санал болгосон ч хоёр жүжигчин татгалзсан байна.

Тэд өмнөх анги болох “Оргил цаг 3”-т тоглохдоо тус бүр 20 сая ам.доллароос дээш цалин, нэмэлт урамшуулал авч байсан тул шинэ ангид бага хөлсөөр оролцох боломжгүй гэж үзжээ.

Ийнхүү талуудын цалингийн зөрүү шийдэгдээгүйгээс болж төслийн санхүүгийн хэлэлцээр гацаж, зураг авалт эхлэх хугацаа тодорхойгүй болсон байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол киноны үйлдвэрлэл түр зогсох, эсвэл цааш хойшлох эрсдэлтэй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.