0

Тэрбээр “ноцтой зөрчил, үеийнхээ хүүхдийг зодож дээрэлхсэн үед саваагаар цохиж болно” гэж хэлсэн бөгөөд энэ нь зөвхөн захирлын зөвшөөрлөөр, тусгай эрхтэй багшийн хяналт дор хэрэгжих болохыг онцолжээ.
Энэхүү шинэ журмыг 2027 оноос эхлэн сургуулиудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шийтгэл оногдуулахдаа сурагчийн нас, төлөвшил, гаргасан алдаа нь хэр ноцтой байгаа зэргийг харгалзан үзнэ гэж тайлбарласан байна.
Боловсролын яамны удирдамжид зөвхөн хөвгүүдэд л энэ шийтгэлийг оногдуулна гэж заасан бөгөөд “хамгийн сүүлийн арга хэмжээ” байх ёстойг тодорхой тусгажээ.
Энэ асуудал олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд НҮБ-ын Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүүхдэд биеийн шийтгэл хэрэглэх нь эрүүл мэнд, сэтгэл зүйд ноцтой сөрөг нөлөөтэй, ямар ч үр дүнгүй гэж анхааруужээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.