0

Д.Батлут, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд салбарын хэмжээнд ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор иргэдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг нэг бүрчлэн сонсож, харьяа газар, нэгжийн удирдлагуудыг байлцуулан тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн хэлэлцсэн байна. Зарим шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Д.Батлут уулзалтын үеэр “Төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй, шуурхай байх ёстой. Иргэдийн санал, гомдол салбарын үйл ажиллагааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг” хэмээн онцолсон байна.
Мөн уулзалтын төгсгөлд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тодорхой хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох нэгжүүдэд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа мэдэгджээ.
Цаашид Батлан хамгаалах яам иргэдтэй хийх уулзалтыг тогтмолжуулж, иргэдийн санал, хүсэлтийг бодлого шийдвэртээ тусган ажиллахаар болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.