dobu.mndobu

Ц.Идэрбат: Энэ жил 633.4 мянган га-д тариалалт хийх зорилт тавьсан, хаврын тариалалт 7 хувьтай үргэлжилж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-13

Ц.Идэрбат: Энэ жил 633.4 мянган га-д тариалалт хийх зорилт тавьсан, хаврын тариалалт 7 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Хаврын тариалалтын ажил 05 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар улсын хэмжээгээр 42.1 мянган га-д үр тариа, /үүнээс 41.3  мянган га-д улаанбуудай/ 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал нийтдээ 44.6 мянган га-д тариалалт хийснээр  үр тарианы тариалалт 13.0 хувьтай, төмс 7.2 хувь, хүнсний ногоо 4.5  хувьтай тус тус явагдаж байна. 

Хаврын тариалалтын хөнгөлөлттэй зээлийн талаар:

"Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг эх үүсвэрийг нэмэгдүүлээд.

Одоогийн байдлаар  521 иргэн, аж ахуйн нэгжид  87.3  тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн  байна. Мөн Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнууд судлаж байна.

Шатахууны хэрэгцээ, хангамжийн талаар:

Хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан шатахууны хэрэгцээ, шаардлагыг тооцож,  хангалтыг хэвийн байлгах арга хэмжээг авч байна.
Хаврын тариалалтын хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж нийт 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн 7.0 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн аж ахуйн нэгжид 3400 төгрөгөөр олгож ажиллаа. Нефьт импортлогч 20 аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд дизель түлшийг 3 дугаар сарын үнээр худалдан борлуулсан.

Үрийн хангамжийн талаар:

Тариалан бүхий аймгуудаас авсан судалгаагаар 2025 оны ургацаас аж ахуйн нэгж, иргэд 2026 оны тариалалтдаа зориулан 26.7 мянган тонн үр нөөцөлсөн бөгөөд 305.1 мянган га-д уринш боловсруулж бэлтгэсэн байна. Бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалахаар төлөвлөж үрийн хангамжийг бүрдүүлсэн.
Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гараг бүр Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж ажиллаж байна. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагдаад байна.

Хаврын тариалалтыг технологийн хугацаанд явуулах зорилгоор "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК аас борлуулж буй үрийн улаанбуудайн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 15 хувь болгосон.

Хаврын тариалалтад дутагдаж буй төмсийг анх удаа хувийн хэвшилтэй хамтран тариаланчдад таатай санхүүгийн нөхцлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 3 нэр төрлийн хүнсний ногооны үр худалдан авч "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-аар дамжуулан зээлээр олгож байна

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.