0

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаевыг 2026 оны есдүгээр сарын 29-нд хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистик болон стратегийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Энэ үеэр Ж.Энхбаяр Монгол, Казахстаны хоорондын өндөр, дээд түвшний харилцан айлчлал эрчимжиж, уулзалт, хэлэлцээрүүд бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн 2026 оны долоодугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Казахстаны Үндэсний эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаев Монгол Улсыг Казахстаны чухал худалдааны түнш гэдгийг тэмдэглээд, хоёр улсын худалдааны харилцаа эерэг үзүүлэлттэй байгааг дурдав. Тухайлбал, 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 133 сая ам.доллар давж, өмнөх оноос найман хувиар өсжээ.
Хоёр улсын төрийн тэргүүний түвшинд худалдааны эргэлтийг дунд хугацаанд 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан бөгөөд үүнийг бодит ажил болгох шаардлагатайг тэрбээр онцоллоо.
Мөн Казахстаны тал худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд худалдаа, тээвэр логистик, хөдөө аж ахуй, уул уурхай, нефть болон хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг бодит төсөл, бизнесийн хэлцлээр өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.