0

Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр Нийслэлийн дараагийн Засаг даргын марафон эхэллээ.
Хотын даргад, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, НИТХ-ын дарга асан А.Баяр, НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, НИТХ-ын дарга Д.Ихбаяр, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө нарын нэр яригдаж байна.
Сануулахад, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүс өнөөдөр (2026.05.18) Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлж буй тогтоолыг танилцуулж, Хотын дараагийн даргыг томилтол Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбатыг түр ажиллуулахаар томилж буйгаа мэдэгдэн, тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.