0

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Гранд плаза” төвийн оффисын барилгын 8 давхраас лифт унаж, 7 иргэн гэмтсэн осол гарчээ.
Урьдчилсан мэдээллээр, тог тасарсны улмаас цахилгаан шат доголдож, улмаар лифт доош унасан байна.
Ослын үеэр лифтэнд байсан 7 хүнээс 1 иргэний хөл гэмтсэн бөгөөд бусад иргэдийн биеийн байдалд одоогоор ноцтой гэмтэл тогтоогдоогүй гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.