0

Цагдаагийн байгууллагад 2026 оны энэ сарын 18-ны өдрийн 12:30 цагт Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Кимбаб Чонгүг” хоолны газарт засвар хийж байх үед барилгын хана нурж хүн дарагдсан тухай дуудлага мэдээлэл иржээ.
Шалгалтаар тухайн үед цагийн ажил хийж байсан 15 настай эрэгтэй хана нурааж байх үед дарагдаж амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Одоогоор хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.