dobu.mndobu

Монголд болох шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 34 их мастер өрсөлдөнө

Монголд болох шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 34 их мастер өрсөлдөнө

Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны хооронд зохион байгуулагдана.

Тус тэмцээний 21 дэх удаагийн өрсөлдөөнд 26 орны нийт 248 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд тэдгээрийн 148 нь олон улсын цолтой шатарчид байна. Энэ нь тэмцээний өрсөлдөөн, чансаа өндөр болохыг харуулж байна.

Монголын баг тамирчид өмнөх жилүүдэд энэхүү тэмцээнээс нийт гурван медаль хүртэж байжээ. Тодруулбал, эИМ Т.Мөнхзул 2019 онд Синтайд хүрэл, ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 2023 онд Алматыд хүрэл, эОУМ Б.Мөнгөнзул 2025 онд Аль Айнд мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ удаагийн тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин нь ирэх оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.

ТЭМЦЭЭНД:
Их мастер (GM) – 34
Эмэгтэй их мастер (WGM) – 12
Олон улсын мастер (IM) – 51
Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
FIDE мастер (FM) – 32
Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
FIDE дэд мастер (CM) – 5
Эмэгтэй FIDE дэд мастер (WCM)

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.