0

Цахим орчинд автомашины ард хүний гавлын яс байрлуулан замын хөдөлгөөнд оролцож буй бичлэг тархсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар уг тээврийн хэрэгсэл нь Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын хог ачих зориулалттай автомашин байсан бөгөөд жолооч нь дүүргийн нутаг дэвсгэрээс хог ачиж байхдаа гавлын ясыг олж, машины ард байрлуулсан гэх тайлбар өгчээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэхүү үйлдэл нь олон нийтийг үл хүндэтгэсэн, гудамж талбайд зохимжгүй үйлдэлд тооцогдож болзошгүй тул холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.