dobu.mndobu

Жолоодох эрх хасагдсан үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1068 тохиолдол бүртгэгджээ

Жолоодох эрх хасагдсан үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1068 тохиолдол бүртгэгджээ

Энэ оны эхний 4 сарын байдлаар жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 1068 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1–3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2,700–14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240–720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хорих ял шийтгэнэ.

Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.