0

ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн хотхоны гараашаас суррон дугуй алдагдсан гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгалт явуулж, 15-17 насны өсвөр насны хүүхдүүд бүлэглэн хулгай үйлдсэн болохыг тогтоожээ.
Шалгалтаар сэжигтнүүд гурван суррон дугуйг эд ангиар нь задалж жижиглэсэн, мөн эвдрэлгүй нэг сурроныг хадгалж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн таван ширхэг мопед болон сурроныг хураан авч, насанд хүрээгүй этгээдүүдийг хуульд заасны дагуу шалгаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд СӨХ, хамгаалалтын ажилтнуудын хяналтыг сайжруулах, орон сууцны хорооллын камерын хэвийн ажиллагааг тогтмол шалгахыг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.