dobu.mndobu

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт ХАЛУУН УС хязгаарлах байршлууд

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт ХАЛУУН УС хязгаарлах байршлууд

Энэ зун 376 км урт төв магистраль дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 25-ны хооронд 8–9 хэсэгт хуваан үе шаттайгаар хийгдэхээр төлөвлөгджээ. Шугамын засварын ажлын үргэлжлэх хугацаа дунджаар 10–20 хоног байна.

Ирэх долоо хоногт буюу 6 дугаар сарын 02–12-ны хооронд дараах байгууллага, орон сууцны бүсүүдийн халуун усны хэрэглээг түр хязгаарлаж, дулааны шугамд засвар хийхээр төлөвлөжээ.

Үүнд:

“Талх Чихэр” ХХК

“Драгон Холдинг” ХХК

Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ

Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид

Москва хороолол

Ханын материал

Баянхошуу орчмын хэрэглэгчид

Засварын хугацаанд хэрэглэгчдийг халуун усны хязгаарлалтад зохицуулалт хийхийг холбогдох байгууллагууд анхаарууллаа.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.