dobu.mndobu

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: "Magna" нүд аньсан түүх

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-27

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: "Magna" нүд аньсан түүх

Magna нь АНУ-ын Хойд Каролина мужийн Уинстон-Сейлем хотод төвтэй, дэлхийд алдартай "RJ Reynolds Tobacco Company үйлдвэрлэсэн тамхины брэнд бөгөөд 1980, 1990-ээд онд, ялангуяа АНУ болон олон улсын зах зээлд алдартай байсан.

Манай улсын зах зээлд 1990-ээд оны үеэс нийлүүлэгдэж эхэлсэн. Энэ тамхийг татаж байсан хүмүүс одоо ихэнх нь өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд энэ тамхиар анх тамхинд орсон хүмүүс удахгүй өндөр насны тэтгэвэртээ гарах дөхөж байгаа нь лавтай.

"Magna" брэндийн тамхийг RJ Reynolds Tobacco компани анх 1987 онд зах зээлд гаргаж байсан бөгөөд 1980-1990 оны үед ялангуяа 1990-аад оны зах зээлд маш их алдартай байсан юм. Гэсэн хэдий ч борлуулалт муудсан. 1990-ээд оны сүүл буюу 2000-аад оны үнэхээр үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоосон. Тэдний албан ёсны барааны тэмдэг нь ч 2006 онд хүчингүй болсон байдаг.

"Magna" брэндийн улаан өнгө дээрх цахилгаан мэт загварлаг бичиглэл бүхий лого нь залууст маш их таалагдсан. Сонирхолтой нь, 2000-аад оны түүхэнд алдартай "The Strokes" рок хамтлаг албан ёсны логог ашиглах хуучны Magna тамхины логоноос санаа авч загварчилснаар энэ брэнд хөгжмийн соёлд дахин нэг амьдарсан. Товчхондоо, "Хямд үнэ + Сэтгэл татам улаан хайрцаг + Түрэмгий сурталчилгаа" гэсэн хослол нь түүнийг 90-ээд оны залуусын дунд домог болгосон юм.

Тус компани нь дэлхийн зах зээлийг тэргүүлдэг дараах брэндүүдийг үргэлжлүүлэн үйлдвэрлэж байна. Бидний сайн мэдэх Camel нь тэдний хамгийн алдартай, урт түүхтэй дээд зэрэглэлийн брэнд, Newport Америкийн зах зээлд борлуулалтаар тэргүүлдэг ментолтой (нарийн навчит) тамхи, Pall Mall үнэ болон чанарын хувьд хамгийн сайн зохицолт тамхи, Natural American Spirit цэвэр байгалийн органик тамхины навчнаас гадна алдартай дээд зэрэглэлийн брэнд, Lucky Strike дэлхийн хамгийн эртний тамхины брэндүүдийн нэг,  Vuse дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг электрон тамхи (Vapor) брэнд,  Grizzly зажилдаг болон хамартаа татдаг тамхины брэнд зэргийг үйлдвэрлэдэг аж.

1990-ээд оны сүүлээс АНУ болон дэлхий даяар тамхины сурталчилгааг чангатгаж, татварыг маш их ногдуулсан нь "Magna" шиг жижиг брэндүүд зах зээлээс бүрмөсөн шахагдахад хүргэсэн гэж үздэг байна.

Тамхины бүтээгдэхүүн нь хортой бодис, хорт хавдар үүсгэгч, мутаген агуулдаг тул тамхи татах нь эрүүл мэндэд маш хортой. 

Энэхүү нийтлэл нь тамхи ба тамхины бүтээгдэхүүнийг сурталчлаагүй болно.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.