dobu.mndobu

“Монголын төмөр зам” ТӨХК Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлагтай хамтарч ажиллана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-03

“Монголын төмөр зам” ТӨХК Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлагтай хамтарч ажиллана

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” агентлагийн Хятадын бүс нутгийн борлуулалт хариуцсан захирал Шерман Чунг болон “MICC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, олон улсын үнэлгээний “S&P” байгууллагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэх боломж болон цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн уулзалтын хүрээнд тус компани олон улсын санхүүгийн зах зээлд гарах, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр татах нөхцөлийг бүрдүүлэх, улмаар цаашид бонд гаргах болон бусад санхүүгийн хэрэгслүүдийг үр ашигтай ашиглах боломжуудыг хэлэлцсэн байна.

Үүний зэрэгцээ, “MICC” компанийн зүгээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийг олон улсын зээлжих зэрэглэл тогтоолгох үйл явцад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, холбогдох зөвлөх үйлчилгээ болон хамтын ажиллагааны боломжуудыг судлах талаар санал дэвшүүллээ. 

Түүнчлэн уг уулзалтын үндсэн зорилго нь талуудын хамтын ажиллагааг шат ахиулан өргөжүүлэх, урт хугацааны санхүүжилтийн суурь нөхцөлийг бататгах, цаашдын стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.