0

Монгол Улсын найман иргэн Өмнөговь аймагт хууль бусаар хайгуул, малтлага хийж олсон үлэг гүрвэлийн ясны багцыг 2006 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр гаргасан байсныг 13 жилийн дараа эх оронд нь эргүүлэн авчирлаа.
Уг араг ясыг Монголын говиос хууль бусаар гаргаж, дараа нь Солонгосоор дамжуулж, 2015 оны хоёрдугаар сард Францын төв хэсэгт, гааль дээр хураагдаж байжээ.
Францын гаалийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Софи Оккереллийн хэлснээр, бүтэн үлэг гүрвэлийн араг яс олдсон нь үнэхээр онцгой тохиолдол аж. Олдоцын үнэлгээ 2015 онд хураагдах үедээ ойролцоогоор 700 мянган евро (өнөөгийн ханшаар 800 мянган доллар орчим) байсан ч өдгөө зах зээл дээр хоёр, гурав дахин өндөр үнэд хүрэх боломжтой гэсэн байна.
Уг үлэг гүрвэлийн олдвор нь Tarbosaurus Bataar бөгөөд цэрдийн галавын үед амьдарч байснаас гадна 65 сая жилийн өмнө устжээ. Энэ төрлийн олдвор Ази тивээс өөр газар олдож байсан тохиолдол байхгүй. Америкийн судлаач Рой Чапман Андрюс 100 жилийн өмнө Монголд үлэг гүрвэлийн өндөг олсноос хойш шинжлэх ухааны эрдэмтэд болон хууль бусаар олборлогчид олноор ирж олон үнэт олдвор алдагдсан байдаг. Монгол Улс гадаадад гараад удаж буй олдворуудыг эргүүлэн авчирч, музей болон олон нийтэд буцаан хүргэх бодлого баримталж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.