dobu.mndobu

“Оюутан цэрэг”-ийн хээрийн бэлтгэл сургалтын эрүүл мэндийн бэлэн байдал нэмэгдлээ

“Оюутан цэрэг”-ийн хээрийн бэлтгэл сургалтын эрүүл мэндийн бэлэн байдал нэмэгдлээ

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй оюутан, суралцагчид 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цэргийн мэргэжил олгох шатны сургалт буюу хээрийн бэлтгэл сургалтад хамрагдахад бүрэн бэлэн болоод байна.

Сургалтын хугацаанд оюутан цэргүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор яаралтай тусламжийн автомашинуудыг сургалт зохион байгуулагдах Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хүлээлгэн өглөө.

Энэхүү арга хэмжээ нь хээрийн бэлтгэл сургалтын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай үед түргэн шуурхай хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт нь эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх, эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгоход чиглэсэн бөгөөд энэ жилийн сургалтад хамрагдаж буй оюутан цэргүүд цэргийн мэргэжил олгох шатны сургалтаа ийнхүү эхлүүлэх гэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.