0

Хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай аялал жуулчлал, байгаль орчинд ээлтэй бизнесийн арга барилыг төлөвшүүлэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах юм. Ингэснээр залуучуудад тогтвортой, чанартай ажлын байр бий болгож, зочлох үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Энэ удаагийн SCORE HoCo хөтөлбөрт Алунгоо Лодж Тэрэлж, Тэрэлж Хиллс Лодж, Тэрэлж Маунтин Лодж, Эм Эс Интернэшнл Хотел, Пума Империал Хотел, Мэй Севен Хотел, Альфа Хотел зэрэг долоон аж ахуйн нэгж хамрагдаж байна.
2026 оны SCORE HoCo хөтөлбөрийн онцлог нь төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын хамтарсан санхүүжилтийн загварыг хэрэгжүүлж буй явдал юм. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, оролцогч аж ахуйн нэгжүүд болон БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ОУХБ-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төсөл хамтран санхүүжүүлж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг дээшилж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны чанарыг сайжруулахад чухал дэмжлэг үзүүлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.