0

“Өргөө” кино театр нь Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний салбарт өдгөө 10 жилийн үдэж байгаа юм.
Тэгвэл тус кино театр Shangri-La дахь IMAX салбарынхаа үйл ажиллагааг өндөрлүүлэхээр болсон талаар албан ёсоор мэдэгдлээ.
Тус компанийн зүгээс мэдээлснээр "Shangri-La mall талбайн түрээсийн үнэлгээг 4 дахин нэмэгдүүлсэн нь цаашид театрын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх эдийн засгийн боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн тул гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн" гэв.
Үүнтэй холбогдуулан “Өргөө” кино театр “10 жилийн ойн талархлын аян”-ыг зарлаж, Өргөө-3 (Shangri-La) салбарт гарч буй бүх киноны тасалбарыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалж эхэлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.