0

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдар, ёс зүйн хүмүүжил, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний бөхийн “Тэргүүн Богд” дэвжээний бөхчүүдийг урьж, өглөөний уулзалт, чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр бөхчүүд өөрсдийн спортын замнал, сахилга бат, тэсвэр хатуужил, зорилгодоо үнэнч байх үзэл баримтлалын талаар туршлагаасаа хуваалцаж, хугацаат цэргийн алба хаагчдын сонирхсон асуултад нээлттэй хариулан, амьдралын үнэт зөвлөгөө өгөв.
Мөн үндэсний бөх, цэргийн албаны нийтлэг үнэт зүйл болох эх оронч үзэл, эв нэгдэл, хүндлэл, хариуцлагын талаар санал солилцож, залуу дайчдад урам зориг, итгэл өгсөн үр өгөөжтэй уулзалт боллоо.
Энэхүү арга хэмжээ нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ тэдний ёс суртахуун, төлөвшил, хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдол үзүүллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.