dobu.mndobu

Өчигдөр Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

Өчигдөр Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

Өчигдөр /2026.06.16/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд хүн живсэн тухай дуудлага 14:44 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутагт Туул голд хоёр иргэн живсэн тухай дуудлага мэдээлэл ирсний дагуу аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулжээ. Аврагчид голын дагуу эрэн хайж, дөрвөн метрийн гүнд 152 удаагийн шумбалт хийсний үр дүнд 20 настай болон 51 настай хоёр эрэгтэйг нас барсан байдалтай олсон байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, мөн зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.