dobu.mndobu

Төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд олжээ

Төөрсөн алба хаагчийг  48 цагийн дараа эсэн мэнд олжээ

Монгол, Оросын хилийг хамтран шалгах ажлын хүрээнд Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлгийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан нэгэн хилчин төөрчээ. 

Мэдээллийг хүлээн авмагц холбогдох байгууллагууд эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Эрлийн ажиллагаанд хил хамгаалах болон онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамтран оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд олсон байна.

Эрэн хайх, аврах ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газар болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, агаараас илрүүлэн аврах ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Төөрсөн хилчнийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт алба хаагчдад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.