dobu.mndobu

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэлжээ

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэлжээ

Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмэнд чанарын шинжилгээ өнөөдрөөс хийж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт чиглэл өгч, шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийх юм.

Өчигдөр нээлтээ хийсэн тус лабораторид 224 багаж, тоног төхөөрөмжөөр химийн болон микробиологийн 27 үзүүлэлтээр үнэлгээ хийж, олон улсын найман фармакопейн 119 монографи, ерөнхий өгүүлэлд заасан аргачлалын шинжилгээ хийнэ. 

Эхний шатанд 27 нэр төрлийн 56 эмийн дээжийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг сарын хугацаанд хариу нь гарна. Үндсэн шинжилгээний дүнд эмийн чанар, аюулгүй байдлыг үнэлж, стандартад нийцэж байгаа эсэхийг тогтооно. 

Энэхүү арга хэмжээ нь эмийн чанарын хяналтыг сайжруулж, иргэдийг баталгаатай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Цаашид дотоодод үйлдвэрлэсэн болон импортын эмийг зах зээлээс түүвэрлэн тус лабораторид шинжилгээнд хамруулна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.