0

Нийслэлийн иргэдийн баяр болох “Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худаг-т зохион байгуулагдана.
Наадмын хүрээнд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох бөгөөд бөхчүүдийн цахим бүртгэл эхлээд байна. Бүртгэл энэ сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Барилдааны түрүү бөх 30 сая төгрөг, үзүүр бөх 20 сая төгрөгийн шагнал хүртэх бол их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 14 сая төгрөг, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал гардана.
Мөн энэ жилийн Даншиг наадамд ОХУ-ын Тува, Буриад болон Өвөрмонголоос зочин бөхчүүд хүрэлцэн ирж, хүч сорихоор болжээ.
“Хүрээ цам – Даншиг наадам 2026” нь нийслэлийн иргэдийн уламжлалт баяр бөгөөд үндэсний бөхийн барилдаанаас гадна соёл, урлагийн олон төрлийн арга хэмжээ, үзүүлбэрээрээ онцлогтой юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.