dobu.mndobu

Согтуудаа эхнэрээ машинаар мөргөж, гэмтээжээ

Согтуудаа эхнэрээ машинаар мөргөж, гэмтээжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт “Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэх дуудлага, мэдээлэл /2026.06.22/ өдөр бүртгэгджээ.

Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж, биед нь гэмтэл учруулж, бусдын амь нас, эрүүл мэндэд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд иргэд Та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амь нас, эрүүл мэндэд халдах аливаа үйлдлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.