dobu.mndobu

Зураг дарж, торгууль илгээхийг болиулах өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

Зураг дарж, торгууль илгээхийг болиулах өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

Замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан “102 Police” аппликейшнээр мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн 10–20 хувьтай тэнцэх урамшуулал олгох журам 2025 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Уг журмыг цуцлах нийтийн өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тодруулбал, Иргэн Гандолгорын Рэнцэн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нд "Зураг дарж торгууль илгээхийг болиулах" өргөдлийг нийтийн өргөдлийн d-parliament цахим системд гаргасан байна. Ингэхдээ "Монголд зогсоол, зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавимаар байна. Хот төлөвлөлт хүн амын нягтрал ихтэй болсон нь иргэдийн буруу биш, үе үеийн хотын дарга, засаглалын буруу учир 102 апп торгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" хэмээжээ. 

Өргөдөлд санал авах хугацаа зургаадугаар сарын 22-нд эхэлсэн ба долоодугаар сарын 22-нд дуусахаар байна. Энэ хугацаанд 33,000 хүн дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ авч хэлэлцэж, Ажлын хэсэг байгуулах юм. 

Гарын үсэг зурах холбоос: 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.