dobu.mndobu

Лисагийн инстаграмын нэг пост 1.74 сая ам.доллараар үнэлэгддэг

Лисагийн инстаграмын  нэг пост  1.74 сая ам.доллараар үнэлэгддэг

BLACKPINK хамтлагийн гишүүн Лалиса Манобан буюу Лисагийн Instagram дахь нэг сурталчилгааны нийтлэлийн үнэ 1.74 сая ам.доллар хүрсэн талаар Тайландын дижитал аналитикийн IAA-аас мэдээллээ. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй сошиал медиа нөлөөлөгчдийн нэг болохыг дахин баталж байна.

IAA-ийн 2026 оны үнэлгээгээр Лиса хувийн Instagram хуудсандаа нийтэлсэн нэг постоороо 1.74 сая ам.долларын сурталчилгааны үнэ цэн бий болгодог аж. Харин түүний Instagram стори бүрийн үнэлгээ багадаа 810 мянга орчим ам.доллараас эхэлдэг гэдэг нь тогтоогджээ.

Тансаг зэрэглэлийн Louis Vuitton, Bulgari зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн хувьд Лисагийн олон нийтийн сүлжээ нь энгийн сурталчилгааны талбар биш, харин хэрэглэгчдийн анхаарлыг богино хугацаанд борлуулалт, зах зээлийн үнэ цэн болгон хувиргах өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж үнэлэгддэг байна.

Тэрбээр энэ онд болсон Met Gala 2026 арга хэмжээний зохион байгуулах хорооны гишүүнээр сонгогдож, Тайландын уламжлалт бүжгээс санаа авсан тусгай загварын даашинзаар олны анхаарлыг татсан юм. Мөн Nike болон SKIMS-ийн хамтарсан NikeSKIMS төслийн анхны дэлхийн элчээр томилогдсоны дараа тус брэндийн "Pink Foam" бүтээгдэхүүний хайлт 24 цагийн дотор 400 хувиар өссөн талаар мэдээлжээ.

Лиса урлагийн амжилтаас гадна Тайландын "зөөлөн хүч"-ийг дэлхийд сурталчлагчдын нэгээр нэрлэгддэг. Тэрээр "Amazing Thailand" аялал жуулчлалын кампанит ажлын элчээр ажиллаж, эх орныхоо соёл, аялал жуулчлалыг олон улсад таниулахад хувь нэмэр оруулж байна.

Үүнээс гадна Лиса өөрийн уран бүтээлчийн менежментийн LLOUD компанийг байгуулж, уран бүтээлийнхээ эрх чөлөө, бүтээлч хяналтыг өөрөө хэрэгжүүлэх болсон. Мөн HBO сувгийн The White Lotus цувралын гуравдугаар бүлгээр Холливудад жүжигчнээр дебютээ хийж, цаашид хэд хэдэн кино төсөлд ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Шинжээчдийн үзэж буйгаар Лисагийн нөлөө зөвхөн 105 сая дагагчтай Instagram хуудсаар хэмжигдэхгүй бөгөөд түүний хувийн брэнд, бизнесийн үнэ цэн, соёлын нөлөө дэлхийн зах зээлд улам бүр өссөөр байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.