dobu.mndobu

Монгол Улсын Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр гаргалаа

Монгол Улсын Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан, нас барсан 132,203 иргэний нэр дээрх нийт 111.2 сая ширхэг хувьцаа болон түүнд ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид өвлөн авах эрх нээгдэж байна.

Тогтоол 2026 оны зургаадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд үүнээс өмнө иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хувьцаа болон ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулж, өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, материалын бүрдүүлэлтээ хангах боломжтой. Мөн үнэт цаасны дансгүй иргэд урьдчилан дансаа нээлгэх шаардлагатай юм.

Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх үед бүх хувьцаа эзэмшигч ижил нөхцөл, нэгэн гараанаас хөрөнгийн зах зээлд оролцох боломж бүрдэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.