0

2026 оны долоодугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад 418,732 гадаадын жуулчин ирээд байна. Энэ нь 2025 оны мөн үеэс 69,088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Он оныг харьцуулбал:
2023 он — 263,683
2024 он — 295,535
2025 он — 349,644
2026 он — 418,732
2023 оны мөн үетэй харьцуулахад гадаадын жуулчдын ирэлт 155,049 жуулчнаар буюу 58.8 хувиар өсжээ.
Зуны аяллын оргил үе, Үндэсний их баяр наадам эхэлж буйтай холбоотойгоор Монгол Улсыг зорих жуулчдын урсгал цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.