0

Jaden Smithт “I Love You” явуулын ресторанаа орон гэргүй, хоол хүнсний асуудалтай тулгарч буй хүмүүст туслах зорилгоор анх санаачилжээ.
2019 онд эхлүүлсэн энэхүү санаачилга нь үйлчлүүлэгчид төлбөр төлөх чадвартай бол хоолныхоо зардлыг болон тусламж хэрэгтэй бусад хүмүүст зориулсан хоолны зардлыг нөхөн төлөх загвар дээр суурилдаг байна.
Энэхүү төсөл нь Лос Анжелесийн Skid Row зэрэг бүс нутгийн иргэдэд голчлон тэжээллэг хоол хүнсээр хангахад чиглэгддэг байна.
Jaden Smith энэхүү ашгийн бус "I Love You" төслөө урт хугацаанд үргэлжлүүлж, улам өргөжүүлэхээр ажиллаж байна.
Төсөл нь тогтмол нэг байршил дээр байрладаг уламжлалт ресторан биш, харин тусгай цэгүүдээр явж хоол тараадаг (pop-up) хэлбэрээр ажилладаг байна. Одоогийн байдлаар Лос-Анжелесаас гадна Нью-Йорк хотын Харлем зэрэг АНУ-ын хэд хэдэн бүс нутгийг хамарсан явуулын цэгүүдээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Тэрбээр Skid Row дүүрэгт орон гэргүй хүмүүст өдөрт 3 удаа (өглөө, өдөр, оройн хоол) үнэгүй эрүүл хоолоор үйлчлэх, ажлын байр бий болгох зориулалттай байнгын үйл ажиллагаатай өөрийн гэсэн барилга (ресторан) нээхийг гол зорилгоо болгон ажиллаж байгаагаа өөрийн цахим хуудсаараа хуваалцсан байна.
Jaden Smithт нь өдгөө 28 настай залуу бөгөөд алдартай жүжигчин Will Smith болон жүжигчин, хөтлөгч Jada Pinkett Smith нарын хүү юм.
Jaden Smithт зөвхөн дуучин, жүжигчин төдийгүй байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн хэд хэдэн томоохон брэнд, бизнесийг амжилттай удирдаж байна.
JUST Water (Эрүүл мэндийн ундаа, усны брэнд) Jaden Smithт-ийн үүсгэн байгуулсан хамгийн амжилттай бизнесүүдийн нэг. Энэхүү брэнд нь далайн усыг хамгаалах, хуванцар хог хаягдлыг бууруулах зорилгоор ургамлын гаралтай (модны нухаш болон чихрийн нишингээс гаргаж авсан) савлагаатай цэвэр ус үйлдвэрлэдэг бөгөөд олон улсад 100 гаруй сая ам.доллароор үнэлэгддэг.
MSFTSrep (Хувцас загварын брэнд) мөн түүний үүсгэн байгуулсан гудамжны загварын (streetwear) брэнд. Энэхүү брэнд нь шинжлэх ухаан, урлаг болон тогтвортой хөгжлийн концепцыг хувцас загварт шингээж, байгальд ээлтэй материалаар хувцас үйлдвэрлэдэг байна.
Хувцас загварын хамтын ажиллагааны (Christian Louboutin & New Balance) тэрбээр тансаг зэрэглэлийн Christian Louboutin брэндийн эрэгтэй загварын бүтээлч захирлаар томилогдон ажиллаж байна. Мөн New Balance брэндтэй хамтран хаягдал материалаар хийсэн "Jaden 574" пүүзийг гаргаж байсан.
Өөрийнхөө "MSFTSrep" брэндээр дамжуулан Samsung компанитай хамтран байгальд ээлтэй материалаар хийсэн утасны гэр, дагалдах хэрэгслийн тусгай цуглуулгыг гаргаж байв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.