dobu.mndobu

Малигаас Францад ирсэн 22 настай Мамуду Гассамагийн баатарлаг үйлс

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-18

Малигаас Францад ирсэн 22 настай Мамуду Гассамагийн  баатарлаг үйлс

Малигаас Францад ирсэн 22 настай Мамуду Гассама гэх залуу 2018 онд Парисын орон сууцны барилгын дөрөвдүгээр давхрын тагтнаас унах гэж буй дөрвөн настай хүүг аврахын тулд амиа эрсдэлд оруулан нүцгэн гараараа хэдхэн секундийн дотор тагтнаас тагт руу үсэрч, айсан хүүг яг цагтаа хүрч аварч чадсан юм. Түүний баатарлаг үйлсийг доороос хар байсан хүмүүс шагшин магтаж, интернэт орчинд тухайн үед энэхүү бичлэг нь цадагдаж, олон улсын баатар болж байлаа.

Гайхалтай аврах ажиллагаа видео бичлэгт бичигдэж, дэлхий даяар хурдан тархаж, Гассамагийн зориг, өөрийгөө золиослох чадварыг нь биширч байсан бөгөөд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүртэл түүнийг Елисей ордонд биечлэн хүлээн аван талархал илэрхийлж, Францын иргэншил олгож, Парисын гал унтраах ангид ажилд орох санал тавьсан юм.

Баатарлаг үйлсийнх нь дараа түүнд гал унтраах ангид ажиллах боломж олгосон боловч коллежийн гэрчилгээгүй байсан болон эрүүл мэндийн шалтгаанаас гал сөнөөгч хийхэд тохиромжгүй улмаас чадаагүй байна.

Гассама Мали улсын Ягин хотод төрсөн бөгөөд 2013 онд тэрбээр Буркина Фасо, Нигер, Ливи улсуудаар дамжин Европ руу аялж, баривчлагдаж, зодуулан олон олон зовлон бэрхшээлийг туулсаар газар дундын тэнгисийг гатлах үеэр нь түүнийг Маре Нострум ажиллагааны хүрээнд аврах хөлөг онгоц барьж авчээ. Италид хууль ёсоор оршин суух бичиг баримттай болсон тэрбээр Кастельнуово ди Порто дахь дүрвэгсдийн байранд хэдэн жил амьдарч байхдаа пиццаны ажилтнаар суралцсаж 2017 оны 9-р сард ахтайгаа хамт Франц руу аялаж, нэг жилийн дараа энэхүү баатарлаг түүхээ бүтээсэн юм.

Одоо Гассама гэрлэж, хоёр хүүхдийн аав болсон ба Францын Montreuil хотод хамгаалалтын ажилтан хийж, эгэл жирийн, тайван амьдарч байна. Тэрбээр олон нийтийн хараанаас хол, даруухан амьдрахыг илүүд үздэг болсон байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.