dobu.mndobu

Солонгосын 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нар Улаанбаатарт ирж, үнэ төлбөргүй үзлэг хийж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-20

Солонгосын 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нар Улаанбаатарт ирж, үнэ төлбөргүй үзлэг хийж байна

"Бат-Амгалан" сангаас зохион байгуулж байгаа "Тунгалаг мэлмий-2026" сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд БНСУ-аас нарийн мэргэжлийн нүдний 16 эмч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

БНСУ-ын эмч нар Монгол Улсад байх хугацаандаа 1000 гаруй иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг хийж, харааны хугарлын эмгэгийг эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд хараа засах нүдний шил болон хамгаалалтын нарны шилийг олгох юм. Энэхүү үйл ажиллагаа өнөөдрөөс /2026.07.20/ Баянзүрх дүүргийн "Жанжин клуб"-т үргэлжилж байна.

БНСУ-ын нарийн мэргэжлийн нүдний эмч нар Монгол Улсад 2019 оноос хойш жил бүр хүрэлцэн ирж, өнөөдрийн байдлаар 10 мянга орчим иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг, оношилгоо, зөвлөгөө болон шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа аж.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.