0

Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээнд хийгдэх зуны их засварын ажлын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 3-13-ны өдрийг хүртэл дараах байршлуудад халуун ус түр хязгаарлахаар боллоо.
Халуун ус хязгаарлах байршлууд:
• 11е магистраль: 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин сайдын яам орчмын хэрэглэгчид
• 11е-3в магистралийн холбоос: Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид
• 2где магистраль: Плеханов нэрэмжит сургууль, Стандарт хэмжил зүй, Отгонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид
• 5гдеж магистраль: 21-р сургууль, Бөхийн өргөө, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид хамаарах юм.
Хийгдэх гол засварын ажлууд:
• Шугам шинэчлэл: ДХ-5162-оос ДХ-5165 цэгийн хооронд 2Ф500мм голчтой 63 хос метр шугамыг шинэчлэн солино.
• Худаг, компенсатор: ДХ-5193-аас ДХ-5197 цэгийн хооронд шинээр худаг гаргаж, сильфонон компенсатор суурилуулна.
• Хаалт шинэчлэл: Насос станц №4-ийн ерөнхий коллекторын болон ДХ-5172, ДХ-264, ДХ-5172-2, ДХ-11121, ДХ-5137 цэгүүдийн таслах, салаа, тойруу хаалтуудыг шинэчлэн солих урсгал засварууд хийгдэнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.