0

Цагдаагийн байгууллага өчигдөр буюу 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 жолоочийг илрүүлэн, хуульд заасан арга хэмжээ авчээ.
Мөн тус өдрийн байдлаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2132 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 673 нь зөрчлийн шинжтэй, 103 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байжээ.
Цагдаагийн байгууллага согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь зам тээврийн осол, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг тул иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг дахин анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.