dobu.mndobu

Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүрэгт болсон. Энэ үеэр дугаарын хязгаарлалттай холбоотой дараах мэдээллийг өгсөн байна. 

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

-Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

-Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр: Улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор /1,3,5, 7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.