0

Бензин өгч байгаа шатахуун түгээх станцуудын талаар иргэд хоорондоо мэдээлэл солилцох зорилго бүхий сайтыг иргэн Б.Хүрэлбаатар бүтээж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Тодруулбал, https://www.benzin.mn/ сайт руу нэвтрээд оочерлож байгаа шатахуун түгээх станцаа сонгоод, нөхцөл байдлын зургийг оруулна. Ингэснээр бусад хүмүүст бензин өгч байгаа газрын байршил харагдах аж.
Энэ талаар иргэн Б.Хүрэлбаатар "Сая хэд хоног бензинд оочерлож байгаад нэг апп хийсэн юм. Хүмүүс оочерлож байгаа бол хаана ямархуу байна гэдэг мэдээллийг бие биедээ хүргэх зорилготой. Одоогоор 2 мянган хүн хандаад бие биедээ мэдээлэл хүргэж байгаа юм байна. Ямар ч төлбөргүй, зүгээр л хэрэгтэй мэдээллээ бие биедээ хүргэхэд л болох юм" хэмээн цахим хуудастаа хуваалцсан.
Түүний уг ажил Засгийн газрын түвшинд хүрч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням түүнтэй хамтрахаар болсноо мэдэгдлээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Энэ залуутай уулзаж, хийж байгаа ажил дээр нь АҮЭБЯ, АМГТГ хамтарч шатахууны асуудлаарх бүхий л мэдээллийг хүргэдэг мэдээллийн платформ, аппликейшн хийхээр тохирлоо. Маргаашийн "Шатахууны Шуурхай Штаб"-ын хурлаар эхний танилцуулга сонсоно” гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.