0

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд олгогддог 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх хүсэлт бүхий өргөдлийг Нийтийн өргөдлийн цахим системд дахин санаачилж, санал авч эхэлжээ.
Өргөдлийг иргэн Г.Цогзолмаа санаачилсан бөгөөд тэрбээр одоогийн 50 мянган төгрөгийн тэтгэмж нь хүүхэд асарч буй ээжүүдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгааг онцолжээ.
Тэрбээр өргөдөлдөө:
“Цалин гэж томоор нэрлэсэн 50 мянган төгрөг нь амьдрал дээр ганц уут буюу 48 ширхэг памперс, 100 ширхэг нойтон салфетканд л хүрч байна. Энэ нь нярай хүүхдийн 6-7 өдрийн хэрэглээг хангах төдий бөгөөд бусад хэрэгцээнд хүрэлцэхгүй байна. Зах зээл дээрх хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам өсөж байгаа тул 50 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж өгнө үү” хэмээн дурджээ.
Мөн хүүхдээ асарч буй ээжүүдийг дэмжих, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан уг тэтгэмжийн хэмжээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Уг өргөдөлд санал авах хугацаа 2026 оны долоодугаар сарын 30-ны 22:46 цагаас эхэлж, 2026 оны наймдугаар сарын 29-ний 22:46 цаг хүртэл үргэлжилнэ.
Хэрвээ та саналаа өгөх бол энд дарж өгнө үү
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.