dobu.mndobu

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 9 дүүргийн 26 байршилд зохион байгуулагдаж байна

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 9 дүүргийн 26 байршилд зохион байгуулагдаж байна

2026-2027 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд зориулсан “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г нийслэлийн 9 дүүргийн 26 байршилд зохион байгуулж эхлээд байна.

Үзэсгэлэн худалдааг хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах, иргэдэд хичээлийн хэрэглэл болон сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос, өргөн сонголттойгоор худалдан авах боломж бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Тус худалдаагаар сурагч, оюутнуудын өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай хичээлийн хэрэглэл, бичиг хэргийн бүтээгдэхүүнээс гадна сурагчийн дүрэмт хувцас болон шинэ хичээлийн жилд шаардлагатай бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

Ийнхүү нийслэлийн хэмжээнд олон байршилд үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар сурагч, оюутан, эцэг эхчүүдэд цаг хугацаа хэмнэж, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ сонголттойгоор худалдан авах нөхцөл бүрдэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.