0

Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудастаа "Мөнгөний хэрэг гарав. Diesel Toyota LC 300-гаа УНҮ 0009 дугаартай нь зарахаар шийдэв. Дугаарын асуудлаар хавар шуугиад асан УИХ-ын гишүүн хэн билээ. Хөнгөлөлттэй өгнө" хэмээн бичжээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хавар уг асуудлыг хөндөж байсан УИХ-ын гишүүн Ө.Шижир "Төрөөс үнэгүй хулгайлсан юмаа үнэ хүргэж зарна ч гэх шиг. МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүсийн өлөн зан арай ч дээ. Унаж байсан машинаа хүртэл улсын дугаартай хувьдаа аваад явсан дарга нар шүү дээ. Тэгээд одоо үнэ хүргэж зарна гэнэ үү, жинхэнэ өлөнгийн цех үү. Ерөнхий сайд асан танд хадган дээр тавьж өгөөгүй төрөөс, улсаас булааж авсан улсын дугаарыг нь, унаж байсан машинтай нь хамт аваад явсан баримтаа аваад очъё. Нэг удаа хувьд ажиллаж үзээгүй насаараа төрд ажилласан таны бага тэнгэрт дэх хаусанд тань уу. Санзай дахь зуслангийн хаусанд тань уу. Хамт очих хэвлэлийнхэнд нээлттэй. Нэг ч удаа хувьд ажиллаж үзээгүй МАН дарга Ерөнхий сайд асан хүн ийм их хөрөнгөтэй, бодоод үз дээ. Төрийн албан хаагч, хувийн хэвшлийн бизнес эрхлэгч хүн тань шиг гадаад дотоодод хэд хэдэн хаус авч чадах уу, Тийм учир та 0007 ҮНҮ Range Rover, 0009 УНҮ LC 300 машинуудаа гадаа нь ил тавьчхаарай. Тэгээд нээлттэй ярилцъя Ерөнхий сайдаа, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн шүү дээ. " гэж шүүмжилсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.