0

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Тодруулбал, тус багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суух 10 настай охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд “тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ явган гарснаас хойш сураггүй болжээ. Тус хаяг нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд, Буянт сумын төвд байрладаг байна.
Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийнхэн хамтран охиныг эрэн хайж байна.
Эрэн хайх ажиллагаанд нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохой оролцож байгаа бөгөөд охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэдийг охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.